Монгол Улс короанвирусний халдварыг дотооддоо алдаж, улсын хэмжээнд ирэх арванхоёрдугаар сарын 1-нийг өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.11.16/ 11:00 цагийн мэдээллээр гурван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн талаар мэдээллээ. Тэгвэл дээрх гурван хүний нэг нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүхэд болохыг эх сурвалж мэдээлж байна. Улмаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоож, эмч нарыг тусгаарлаад байгаа юм байна.
Манай улсын хувьд Улаанбаатарт болон Сэлэнгэ аймагт, Энхсаран сувилалд халдварын багц тохиолдол гараад байгаа билээ. Сэлэнгэ аймагт 70 настай иргэнээс эхлэлтэй халдварын тохиолдол нийт дөрөв болоод байна. 70 настай иргэн Ц-гийн хувьд ХӨСҮТ-д эмчилгээ эхлүүлсэн ч биеийн байдал нь хүндэвтэр байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны тасгийн дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Харин 1815 хүнд халдвар илрээгүй. Тодруулбал, аравдугаар сарын 16-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Мөн Энхсаран сувилалын үйлчлэгчээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймгийн хавьтлын шинжилгээнд нэг халдвар илэрсэн. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна" гэж ярилаа.
Сэлэнгэ аймагт 11 настай хүүхдээс ХАЛДВАР илэрчээ |
|