Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-аас 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.
Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Алтанбулаг боомтыг өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд хаалаа |
2025-10-01 11:00:20
2025-10-01 10:59:24
2025-10-01 10:56:54
2025-09-24 12:06:06
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
2025-09-23 08:43:02
2025-09-22 15:39:56
2025-09-22 15:33:51
2025-09-22 15:28:53