Өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар "Зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага 2020 оны 12 дугаар сарын 1-ний 15:18 цагт ирсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид гурван км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын суудлын автомашин, “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.
Ослын улмаас суудлын автомашины жолооч 19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг 4 цаг гаруй ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг холбогдох албанаас анхаарууллаа.
Ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ |
|