Баасан, 2024-11-22
Архангай аймаг ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг 100 хувь хийж дуусгажээ

ЭМЯ-наас хийдэг коронавирусийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа орон нутгийн дотоодын халдварын талаар мэдээлэл өглөө.
 
Сэлэнгэ аймагт шинээр 6 хүнээс илэрч нийт батлагдсан тохиолдол 189 болсон бол дараах таван аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус илрээгүй байна. Үүнд: 
 
Орхон-24
Говьсүмбэр-4
Архангай-3
Дархан-Уул-44
Дорноговь аймагт 21 халдварын тохиолдолтой.
Орон нутагт дотооддоо  264 тохиолдол, улсын хэмжээнд дотоодын халдвар нийт 376 боллоо.
 
Архангай аймаг нийт ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээг 100 хувь хийгээд байна. Батцэнгэл, Их Тамир сумын төвд тандалт судалгаа хийх ажил үргэлжилж байна.
 
Халдвар бүртгэгдсэн 6 аймаг, нийслэл Улаанбаатар хавьтлуудыг илрүүлэх, мөрдөх, тандах үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 
 
Монгол Улсын хэмжээнд нийт илэрсэн 819, эдгэрсэн 365 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 445 хүн эмчлүүлж байна. 

Архангай аймаг ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг 100 хувь хийж дуусгажээ
2020-12-03 13:13:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0