Даваа, 2024-11-25
Ажилчдын автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, тусгай зөвшөөрлийн дагуу хувийн унаагаар зорчих нөхцөлийг бүрдүүллээ

Цар тахлын дэгдэлтийн улмаас Орхон аймгийн хэмжээнд автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон ч стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, уурхайчид ажилдаа автобусаар зорчиж байна. Тэдний ажилдаа ирж, буцах үеийн аюулгүй байдлыг хангахын тулд Шуурхай штабаас ажилчдын автобусны тоо, хүрэлцээг нэмэгдүүллээ. Мөн Орхон аймгийн Онцгой комиссоос Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад хувийн унаагаар үйлдвэрийн бүс хүрэх зөвшөөрлийг тусгай квотын хүрээнд олгосон байна. 
 
     Өнөөдөр өглөө ажилчдын автобусаар 2780 хүн үйлдвэрийн бүсэд ажилдаа ирж, 32 автобус үйлчилжээ. Харин 500 орчим ажилтан үйлдвэрийн бүс рүү нэвтрэх нэг, хоёрдугаар пост хүртэл хувийн унаагаараа ажилдаа ирж, ариутгал халдваргүйжүүлэлтэд хамрагдсан байна. 
 
     Өнөөдрөөс хойш буюу 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хөл хорио үргэлжлэх хугацаанд автобусны маршрут таардаггүй, зогсоол хол, ажлын шаардлагаар шөнө орой, хэзээ ч дуудагдаж мэдэх 560 ажилтан хувийн унаагаар ажилдаа ирж, буцах бөгөөд замаараа өөр газар зогсохыг хориглох юм байна. Тэд Эрдэнэт үйлдвэрийн лого бүхий “Маскаа зүүцгээе” уриалга, таних тэмдгийг машиндаа зүүж ялгарах юм. 
 
     Цаашид автобусанд бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс эхний цувааг 06:20 цагт явуулах, хүний нягтрал хамгийн их байдаг 07:00 цагийн автобусанд хуваарь зохицуулалт хийх, түүнчлэн эрт ирэх шаардлагагүй ажилчдыг 07:40 цагийн автобусаар ирүүлэх зэрэг нөхцөлийг судалж, зохицуулалт хийхийг Шуурхай штабын зүгээс цехийн дарга нарт үүрэг болгожээ.      
 
Өглөө 06:20, 07:00, 07:40 цагуудад ажилтнуудыг авах автобусны зогсоолын бүдүүвч
 
 
 
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Ажилчдын автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, тусгай зөвшөөрлийн дагуу хувийн унаагаар зорчих нөхцөлийг бүрдүүллээ
2020-11-17 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0