Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, харилцаа холбооны анхдагч оператор Мобиком корпораци ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уулзаж, мэдээллийн болон харилцаа холбооны технологи, бизнесийн чиглэлээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Эрдэнэт үйлдвэр Мобикомын мобайл, интернет, интернетэд суурилсан суурин утас, дата сим системийн үйлчилгээ ашиглан хамтран ажилладаг. Харин өнгөрсөн жилээс мэргэшсэн инженер бэлтгэх сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулж, мэдлэг мэдээллээ солилцох, хамтдаа хөгжих чиглэлд харилцаагаа өргөжүүлж байна. Үүний нэгэн тод илрэл нь Мобиком корпорациас Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудад дижитал хувьсал, мэдээллийн технологийн дэвшил өөрчлөлтөд манлайлах, бизнесийн өсөлтийг хангах талаар мэдлэг олгож буй сургалт юм. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үр дүнд бий болж буй дижитал хувьслыг хийж, байгууллага зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх, шинэ хэрэглээ, зах зээл, бизнес бий болгох хэрэгтэйг ажилтнууд нь, технологийн багийнхан нь ойлгоод хэрэгжүүлэхээр зориод байхад маркетинг, санхүү, худалдан авалт хариуцсан дарга, захирлууд нь ойлгохгүй, дэмжихгүй байснаас дэлхийн топ 400 компани дампуурсан жишээ бий. Иймээс удирдлагын манлайлал чухал ач холбогдолтой гэж үзжээ.
Өнгөрсөн жил Мобиком корпораци Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэд хэдэн байрлалд сүлжээний сайжруулалт хийсэн нь хөрөнгө шаардсан бүтээн байгуулалт байсан юм. Мөн саяхан Эрдэнэт үйлдвэрийн хүсэлтээр Ил уурхайн амсар хэсэгт 4G сүлжээ оруулж, “Сэлэнгэ” амралтын баазын сүлжээний доголдол засаж сайжруулах ажлыг сарын хугацаанд гүйцэтгэсэнд үйлдвэрийн газрын удирдлагууд талархал илэрхийлэв. Мобиком корпораци Монголд анх удаа нэвтрүүлсэн гар утсанд суурилсан тоон гарын үсэг, банкны нэгдсэн системд шууд холбогдсон цахим мөнгөний үйлчилгээний талаар энэ үеэр танилцууллаа. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажилд харилцан туршлага солилцон хамран ажиллахаа илэрхийлэв.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
| Эрдэнэт үйлдвэр, мобиком корпорацийн хамтын ажиллагаа өргөжиж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24