Даваа, 2024-11-25
Уурхайчид зөвхөн ажилчдын автобусаар үйлчлүүлж байна

Орхон аймгийн хэмжээнд 11-р сарын 17-ныг хүртэл автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон ч стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үйл явц хэвийн үргэлжилж байна. Уурхайчид зөвхөн ажилчдын автобусаар үйлчлүүлж байгаа бөгөөд үйлдвэрийн бүс рүү нэвтрэх нэг, хоёрдугаар пост дээр халуунаа хэмжүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтэд хамрагдаж байна. Мөн үйлдвэрийн газрын удирдлага, цех, газар, хэлтсийн дарга нарын машиныг бүрэн зогсоож, нэн шаардлагатай үед диспетчерийн унаа дуудлагаар үйлчлэх зохицуулалт хийжээ. Түүнээс гадна тусгай үүргийн дагуу Гэрээт гал унтраах 058-р ангийн бие бүрэлдэхүүн Говил, Вокзал орчмын байруудад ариутгал халваргүйжүүлэлт хийж, “цагаан хоолой”-гоор ухуулга сурталчилгаа явуулан ажиллаж байна. Энэхүү ажилд нэг машин, 40 орчим алба хаагч оролцож байна гэж тус ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр мэдээллээ.  
 
М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Уурхайчид зөвхөн ажилчдын автобусаар үйлчлүүлж байна
2020-11-14 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0