Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас чиглэл өгснөөр ажилчдын автобусны цуваа хөдлөх үед үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран үзлэг, хяналтыг эрчимжүүллээ. Ажилчид тээвэрлэдэг автобус болон үйлдвэрийн бүсийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, ариутгал хийх цагийн хуваарийг нэмэгдүүлж, хүний гар хүрч болох бүхий л гадаргуу, хаалганы бариул зэрэгт зориулалтын бодисоор ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байна. Ариутгал, халдваргүйтгэл болон ажилчдын амны хаалтын хэрэглээ, биеийн халуун хэмжилтэд хяналт тавих ажилтнуудад тусгайлан автобус гаргаж, өглөө 05.00 цагаас эхлэн тодорхой маршрутын дагуу тээвэрлэн хүргэж байна. Мөн тэдэнд Авто тээврийн цехээс, автобусанд ажиллах нарийвчилсан хуваарь, чиглэл өгч ажиллаж буйг Зорчигч тээврийн хэсгийн дарга Д.Алтанбаяр мэдээлэв.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Эрдэнэт үйлдвэр ажилчдын автобусанд хийх ариутгал халдваргүйтгэлийн давтамжийг нэмэгдүүллээ |
|