Өнөөдөр Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Улсын хэмжээнд 37 төрөлжсөн болон төрийн архив байдаг. Үүний дотор Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архив сан хөмрөгөө өндөр хэмжээнд бүрдүүлснээрээ жишиг тогтоодог. Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч Эрдэнэт үйлдвэр архивын түүхэн үнэ цэнэтэй баримт бичгийнхээ хадгалалт, хамгаалалтанд онцгой анхаардгийн нэгэн том илэрхийлэл нь ирэх жил Төрөлжсөн архиваа зориулалтын байртай болгох зорилт дэвшүүлжээ. Бүтээн байгуулалтын энэ ажилд архивын байгууллага мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хамтран оролцох хүсэлтэй байгаагаа Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн архивын баримтуудыг цахимжуулах ажил хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Өнгөрсөн хугацаанд Архивын Ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэртэй олон ажил хамтран хэрэгжүүлж иржээ. 1995 онд Улсын архивын хэрэг эрхлэх газрын таван архивч 1972-1994 он хүртэлх 10 тонн баримтыг архивын сан хөмрөгт бүрдүүлсэн нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл суурь болсон юм. Үүнээс хойш 35 тонн зураг, төсөл, техникийн задгай баримт цуглуулж, Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архивыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 35, 40 жилийн ойн хүрээнд түүхэнд холбогдох архивын баримтуудыг Монголын болон ОХУ-ын төрийн архивуудаас судлан илрүүлж, хуулбарлах ажлыг хамтран хэрэгжүүлсэн байна. Мөн 2001, 2018 онд Монгол Улс, ОХУ-ын архивын хамтарсан комиссын ээлжит хурлыг Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр зохион байгуулж байсныг ч энэ үеэр дурслаа. Санамж бичиг үзэглэх ёслолд Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар, Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Цогтбаатар, Зураг төслийн архивын баримтын эрхлэгч О.Тунгалаг, Түүхийн баримтын архивын эрхлэгч Н.Нинжбадгар нарын холбогдох албаны мэргэжилтнүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын талаас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нарын удирдлагууд оролцож, хамтын ажиллагаагаа дүгнэн бататгалаа.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
Эрдэнэт үйлдвэр төрөлжсөн архивын байртай болно |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27