Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн намар, өвлийн бэлтгэл ажил 64.1 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ашиглалтын хугацаа дууссан, элэгдсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авах үндсэн хөрөнгийн худалдан авалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар шинээр худалдан авах үндсэн хөрөнгийн худалдан авалтын ажлын гүйцэтгэл 92.4 хувьтай байна. Энэ онд хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй сая долларын өртөг бүхий 130 тонны даацтай белаз машин ашиглалтад оруулжээ. Энэ нь тус цехийн хэмжээнд сүүлийн найман жил хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтын ажил бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг эзэлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж: “Шинэ техникүүдийг ашиглалтад оруулсан нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудыг амжилттай биелүүлэхэд нөлөөлсөн. Манай хамт олон намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 23 ажил хийхээр төлөвлөснөөс таван ажил нь бүрэн дууссан. Намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын автомашинуудыг бэлдэх, 2021 оны техникийн улсын үзлэгт оруулах ажлыг хангаж байгаа. Зам засвар арчилгааны машинуудыг ч өвлийн улиралд бэлдэн төлөвлөгөөний дагуу ажиллуулж байна” гэв.
Т.БАТЧУЛУУН
| Намар, өвлийн бэлтгэл ажил 64.1 хувийн гүйцэтгэлтэй явж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24