Мягмар, 2024-11-26
Эрдэнэтийн бөхчүүд дуулж өрсөлдөв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбороос Тулгар төрийн 2229,  Их Монгол улс  байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99  жилийн ой, Үндэсний их баяр, Орхон аймгийн баяр наадмын хүрээнд  “Эрдэнэтийн бөхчүүд дуулж байна” цахим уралдааныг  7-р сарын 2-ноос 27-ныг хүртэл зохион байгууллаа.   
 
     Эрдэнэтийн бөхчүүдийг алдаршуулан сурталчлах,авьяасыг нээн илрүүлэх зорилготой тус уралдааны тэргүүн байрт  Орхон аймаг дахь “Оройн чимэг Очирваань” уртын дууны нийгэмлэгийн тэргүүн, МУСТА, БТТА, Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, Үндэсний бөхийн аймгийн цолчин засуул, Завхан аймгийн Их–Уул сумын харьяат сумын заан Т.Сандагдорж, Эрдэнэт хотын Үндэсний бөхийн тайлбарлагч, бөхийн цоллооч, засуул, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат залуу бөх Б.Намдагдорж нар шалгарлаа. Дэд байрт   Бөхийнчөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн монгол туургатны бөхийн гавьяат тамирчин, Увс аймгийн Тэс сумын харьяат  Монгол улсын начин Д.Нэгдэл,  Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат сумын начин Ц.Оюунбаатарнар тодорлоо.   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Дотоодын цэргийн  816-р тусгай салбарын  жолооч,  Үндэсний бөхийн аймгийн цолчин засуул, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат сумын заан П. Нямсүрэн,Булган аймгийн Сайхан сумын харьяат сумын заан Н.Батдэлгэр нар гутгаар байр эзлэв. Түүнчлэн Аймгийн цолчин засуул, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ХХК-ийн ажилтан Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат сумын заан И.Энхбат, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат сумын заан Т.Батмөнх,  Тээвэр ложистикийн төвийн ажилтан, Булган аймгийн Могод сумын харьяат сумын заан М. Мөнхбаяр, Жудо бөхийн спортын мастер, Аймгийн хүндэт засуул, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат аймгийн арслан Н.Наянбуу  нар уралдааны тусгай байр эзлэв.
 
 
                                                                                                                   Я.Энхтуяа

Эрдэнэтийн бөхчүүд дуулж өрсөлдөв
2020-07-28 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0