Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу аймгийн хэмжээнд Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/192 тоот захирамж гарч, аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. Захирамжийн дагуу аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд өчигдөр буюу 03 дугаар сарын 31-ний өдөр ойр орчмын зам талбайд их цэвэрлэгээ зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд ажлын байрныхаа орчинд их цэвэрлэгээ хийж, Урт цагаан худалдаа үйлчилгээний гудамжинд байрлах үйлчилгээний байгууллагууд явган зам, баганыг хөөсөөр угааж үлгэр жишээ цэвэрлэлээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулах ариутгал халдваргүйтгэлийг өнөөдрийн 13.00-18.00 цагийн хооронд хийхээр товлож, автомашины гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болоод байна.
И.Чинтогтох
Орхон аймгийн хэмжээнд их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна |
|