Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн дархчууд 10 гаруй төрлийн бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байна. Тэд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас баталсан төлөвлөгөө болон бусад цех нэгжүүдийн захиалгаар зэс домбо, аяга, тавгаас эхлээд цом, жааз зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг захиалагчдын санаа, зураг загвараар урладаг аж. Бүтээгдэхүүн бүртээ Эрдэнэт үйлдвэрийн бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв шинжтэй хослуулан шингээж өгдгөөрөө онцлогтой гэж хэсгийн дарга С.Ганбаатар ярив. Өнгөрсөн жил төгөлдөр хуур болон эв загасны дүрс бүхий бүтээл шинээр урласан нь олны таашаалд нийцжээ. Эдгээр бүтээлийг зэс гууль хослуулан чулуун суурьтай бодит байдлаар хийсэн нь шинэлэг бөгөөд эрэлттэй бүтээгдэхүүн болсон байна. Тус хэсэг уран дархан, гоёл чимэглэлийн засварчин, токарь фрезерчнээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй. Гаднын байгууллагуудын захиалгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч коронавирусын тархалтаас шалтгаалан захиалгаа түр зогсоосон аж. Засвар механикийн заводод өмнө нь гоёл чимэглэлийн зүйлс хийдэг тусгай хэсэг байсныг ийнхүү гарын ур дүйтэй залуучууд болон уран дархчуудаар өргөжүүлэн урлан бүтээх төв болгон хэрэгцээт бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Фото: Б.Баттөгс
| Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн заводын урлан бүтээгчид 10 гаруй төрлийн зэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24