Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төв “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагаанд үйлдвэрийн удирдлагууд болон цех, нэгжийн дарга нар оролцож, агуулахад буй нөөцийн бараа материалыг үзэж, цаашдын арга замын талаар ярилцахын зэрэгцээ Тээвэр ложистикийн төвд хийгдсэн техник технологийн шинэчлэл, засвар өргөтгөлийн ажилтай танилцав. Тус төвд замын арчилгаа, засварын ажилд шаардлагатай төмөр бетон дэр зөөвөрлөх зориулалт бүхий Б95 маркийн олон үйлдэлт, орчин үеийн загварын шинэ техник авчээ. Мөн ажилчдынхаа цайны газрыг өргөтгөн, тохижуулснаар цехийн 200 орчим ажилчнаа халуун хоолоор хангах боломж бүрджээ.
Үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж жилээс жилд шинэчлэгдэж, технологи сайжрахын хэрээр агуулахад байх зохистой нөөцийн материал хоцрогдох тал үүсдэг. Үүнтэй холбоотойгоор агуулахын үлдэгдлийг багасгах, нөөцөд буй бараа материалыг ашиглаж, эргэлтэд оруулах зорилгоор агуулахын материал сэлбэг хэрэгслийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Өнөөдрийн байдлаар, агуулахад нийт 3678 нэр төрлийн бараа материал, эргэлтийн эд хөрөнгө хадгалагдаж байна. Нөөцийн материалыг эргэлтэд оруулж, ялангуяа гурваас дээш жил хадгалагдсан бараа материалыг танилцуулж, дөрвөн цехэд шууд олголт хийлээ. Бараа материалын нэр хаягийг цаасан дээрээс харах нэг өөр, биечлэн үзэж танилцах нь илүү давуу талтай. Өмнөх жилүүдэд бид цехүүдийн хэрэгтэй, авна гэсэн бараа материалыг дараа нь олгохоор үлдээдэг байсан бол одоо шууд газар дээр нь олгож, бичилт хийж байгаагаар энэ удаагийн нээлттэй өдөрлөг онцлогтой” гэж Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар ярилаа.
Фото: Б.Баттөгс
| Эрдэнэт үйлдвэрийн тээвэр ложистикийн төв “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24