Хэнтий аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн өнөөдөр /2021.03.26/ Бор-Өндөр, Бор-Өндөр УБҮ-ийн удирдлагууд, хил залгаа Дархан, Баянмөнх сумын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, Бор-Өндөр суманд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, аймгийн Онцгой комиссыг өнөөдөр 14:00 цагт хуралдуулахаар боллоо.
Нөхцөл байдлыг тодруулбал, Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харъя Радио лакоторын станцад ээлж солигдохоор PCR болон Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас өчигдөр /2021.03.25/ өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад “эерэг” хариу гарч “сэжигтэй тохиолдол” бүртгэгдсэн тул PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна. Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоогоод байгаа аж.
үргэвчилсэн оношлуураар “эерэг” хариу гарсан нь эцсийн хариу, Covid-19 батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж эх сурвалж мэдэгдлээ.
Иргэд та бүхэн шаардлагагүй бол хөл хөдөлгөөнтэй газраар зорчихгүй гэртээ байх, ариун цэврийн дэглэм сахиж, гэртээ ариутгал халдваргүйтгэл хийх, олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол зүүж зай барихыг аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.
| Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24