Завхан аймгийн нийт нутгаар хүчтэй шуурсны улмаас өчигдөр /2021.03.26/ тус аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далайн гуравдугаар багийн малчны таван ханатай гэр нуржээ. Мөн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэрт өчигдөр 19.00 цагийн орчим 24 м/с хүрч шуурсны улмаас малчны зургаан ханатай гэр нурж унасан байна.
Одоогоор Алтан багийн Засаг дарга тухайн газрын нөхцөл байдалтай танилцаж, хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Мөн Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн гудамжинд 10 м/с хүрч хүчтэй шуурснаас дөрвөн ханатай гэр, хашаа нурж унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар ирүүлжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид очиж иргэний нурсан гэр, хашааг хураан ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
Завханд хүчтэй шуурганы улмаас гурван айлын гэр нуржээ |
|