Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн “Даян нуур” гэдэг газарт живсэн автомашины ачиж явсан таван тонн тоосгоноос нэг тонныг нь буулгажээ. Өнөөдөр автомашиныг татан гаргах ажиллагааг дахин үргэлжлүүлэх аж.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 05:30 цагт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км-т иргэн А-ын жолоодож явсан ачааны автомашин живсэн дуудлага иржээ. Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр өнгөрсөн баасан гарагт автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашин, нийт 38 хүн, 8 автомашинтай нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нуурын усанд 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг “Зил-130” загварын ачааны 3 автомашинаар татаж, автомашины хойд талыг нуурын уснаас 50 см гаргаж, 5 тонн тоосгоос нэг тонн тоосгыг буулгасан байна.
Живсэн автомашин нь нуурын эргээс 500 метр орчим зайтай, мөсний зузаан 1 метр, ёроол нь 1 метр орчим шавартай байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
| Даян нууранд живсэн машиныг татан гаргахаар ажиллаж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24