Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан дөрөвдүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажиллажээ.
Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан 01.18-ны өдрийн 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж дуусган мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлсэн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Дулааны станцын халуун усны шугам задарчээ |
2025-10-01 11:00:20
2025-10-01 10:59:24
2025-10-01 10:56:54
2025-09-24 12:06:06
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
2025-09-23 08:43:02
2025-09-22 15:39:56
2025-09-22 15:33:51
2025-09-22 15:28:53