Даваа, 2024-04-29
Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Гуравдугаар сарын 3-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.


Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна
2022-03-03 09:24:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ