Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаж, нийслэлийнхнийг долоо хоногоор сунгасан. Харин орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулахаар болсон. Хуваарийн дагуу бол сурагчид өчигдөр хичээлдээ орох байлаа. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 14 аймаг сурагчдын амралтыг бүрэн, гурван аймаг хэсэгчлэн сунгажээ. Хэсэгчлэн сунгасан нь Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Дорноговь аймгийн Сайншанд , Хатанбулаг, Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад суманд хичээл хэвийн орж байгаа аж. Харин Завхан, Булган, Архангай, Говь-Алтай аймаг сурагчдын амралт сунгаагүй байна. Мөн нийслэл болон хоёр аймагт цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бол 19 аймаг цэцэрлэгүүдээ долоо хоногийн хугацаатай хаажээ.
| 17 аймагт сурагчдын амралтыг сунгалаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24