Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тодруулбал, тус сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Л гуравдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 18:18 цагт онцгой байдлын байгууллагын албан хаагчид хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоносон байна. Ингээд гуравдугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
"Хэнтий аймагт сураггүй болсон 84 настай иргэнийг эрэн хайж байна" |
2025-10-01 11:00:20
2025-10-01 10:59:24
2025-10-01 10:56:54
2025-09-24 12:06:06
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
2025-09-23 08:43:02
2025-09-22 15:39:56
2025-09-22 15:33:51
2025-09-22 15:28:53