Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ тус сумын харьяат малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэрлүүгээ явахаар гараад сураггүй болсон.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайгаар мөн өдрийн 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02:35 цагт унаж явсан автомашиныг нь “Өвөр шанд” гэдэг газар шатсан байдалтай олсон боловч жолооч ор сураггүй алаг болсон тухай Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Тэгвэл алга болсон малчин Б-г “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч-ийнд эсэн мэнд очсон болохыг ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Алга болсон малчныг эсэн мэнд олжээ |
|