Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Зохион байгуулах комисс хуралдаж мөсний баяр тэмдэглэх газар болон хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцсэн байна.
Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдын орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар /эскиз/ боловсруулах уралдааныг нээлттэй зарласан байна.
Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авахуулах мөсөн урланг нэмэгдүүлж, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөж байна. Мөн автомашинуудыг хуурай газарт байрлуулж Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах ажээ.
Мөсний баяр Хатгал тосгоны Хүй толгойд болно |
|