Бямба, 2024-11-23
Таван ханатай гэртэйгээ шатжээ

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн иргэн, 66 настай эрэгтэй таван ханатай гэртэйгээ шатсан тухай мэдээлэл нэгдүгээр сарын 23-нд иржээ. Тус сумын 16 хүн, 3 автомашинтайгаар 14:28 цагт очиход иргэн Т нас барсан байсныг сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.
 
Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн Өвөрхуурайтад иргэн А-ын дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:23 цагт хүлээн авсан байна. Сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 4 автомашинтай 27 минут ажиллаж галыг унтраажээ.
 
Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Таван ханатай гэртэйгээ шатжээ
2020-01-24 12:08:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0