Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр аравдугаар сарын 30-нд ахиу хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, зорчиход хүндрэлтэй байдал үүссэн.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цасанд боогдож, суусан 295 автомашин, 626 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Тухайлбал, Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн суманд 18 зорчигчтой зургаан автомашин, Хэнтий аймгийн Баян-Овоо, Цэнхэрмандал, Хэрлэн суманд 20 зорчигчтой найман автомашин, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ гүүр”, “Тэрэлж”-ийн даваа” гэдэг газар 350 зорчигчтой 190 автомашин, Багахангай дүүргийн “Төмөр замын гарам” гэдэг газар 107 зорчигчтой 36 автомашин, Багануур дүүрэгт хоёр зорчигчтой 1 автомашин тус тус цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд нэг, нийт хоёр иргэн малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагаар ажиллаж, иргэдийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| 600 гаруй иргэн цасанд боогджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24