Өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орж, зарим зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, зорчих боломжгүй болсон билээ.
Тэгвэл түр хугацаанд хязгаарласан байсан Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын хөдөлгөөний урсгал хэвийн үргэлжилж байгаа эсэхийг Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-наас тодрууллаа.
Яамнаас Дарханы замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг хэлэв.
Мөн Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас "Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн 124-ийн даваа орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, үргэлжлүүлэн хөдөлгөөнд оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу зорчих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан байсныг 10:40 цагт нээж, хөдөлгөөний урсгал хэвийн үргэлжилж байна.
Хот хоорондын замыг нээж байгаа боловч Баруунхараагийн 124 даваа орчимд халтиргаа гулгаатай байгаа тул онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгсэлтэй зорчих хөдөлгөөнийг үйлдэхгүй байхыг анхааруулж байна" гэв.
| "Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24