Бямба, 2024-11-23
Хоёр хүүхдээ тооноороо гаргаад аав ээж, ах нь гэртээ шатаж амиа алдсан хэрэг гарлаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны буюу өчигдөр шөнийн 01:15 цагт хүлээн авсан байна.
 
Уг гал түймэрт 33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж амь насаа алдсан харамсалтай явдал болжээ. Иргэн Э нь буюу аав нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргаж амь насыг нь авраад өөрөө амиа алджээ.  Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдсэн байсан аж. 
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очиж, 12 минут ажиллан унтрааж,  сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

Хоёр хүүхдээ тооноороо гаргаад аав ээж, ах нь гэртээ шатаж амиа алдсан хэрэг гарлаа
2020-02-13 09:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0