Нийслэлийнхний шүдний өвчин болсон автомашины түгжрэлийг шийдэхийн тулд ачаалалтай хэсгүүдэд төлбөр тогтоож мэдэх нь ээ. Одоогоор энэ асуудал эцэслэгдэн шийдэгдээгүй ч Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарын тайлбарласнаар иргэдээс “Түгжрэлтэй хэсгээс төлбөр, хураамж авдаг болох нь ачааллыг сааруулна” гэх санал ирэх болжээ.
Иймээс энэ асуудлыг хуулийн төсөлд суулгасан юм байна. Гэхдээ энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаас өмнө олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг хийх юм байна.
Олон улсын мэргэжлийн байгууллагын судалгаагаар нийслэлийн иргэд автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна.
Иймээс нийслэл нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд парк шинэчлэл хийнэ. Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь арваас дээш жилийн насжилттай байгаа аж. Энэ онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 80 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд авто зогсоол тулгамдсан асуудлын нэг тул зогсоолын төлбөрт өөрчлөлт оруулах саналаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулсан аж. Тодруулбал, автомашины зогсоолын эхний цагийн төлбөрийг 1000 төгрөг, хоёр дахь нь 1500, гурав дахь цагт 2000, дөрөв дэх цагт 4500 төгрөгөөр үйлчилгээ үзүүлдэг болох саналыг хүргээд буй юм байна.
| Түгжрэлтэй замуудад төлбөр тогтоох уу? |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38