УИХ-ын сонгуулийн тухай хуульд “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж заасны дагуу тойрог, мандат хуваарилах тогтоолыг баталсан. Олон мандаттай тойрог гэдэг нь хамгийн багадаа хоёр мандаттай тойрог байна гэсэн үг юм. Тиймээс өмнө нь ганц мандаттай байсан Булган, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай болгосон. Мөн ганц мандаттай байсан Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэн хоёр мандаттай болгосон. Улмаар орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгохоор мандатаа хуваарилж, баталсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн мандатаас дөрвийг нь хасч орон нутагт нэмсэн гэсэн үг. Ингэснээр 76 мандатын 31 хувь нь нийслэлд, үлдсэн 69 хувь нь орон нутагт ногдож байгаа юм. 21 аймгаас Дундговь, Говьсүмбэр хоёрыг нэгтгэснээр орон нутаг 20 тойрогт хуваагдаж байгаа бол нийслэлд Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтэж нэг тойрог болгосноос гадна Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрогт хувааснаар нийслэл есөн тойрог болж байгаа юм. Өмнөх сонгуулиар Чингэлтэй дүүргийн зарим хороог Налайх дүүрэгтэй нэгтгэх гэх мэтээр тойрог байгуулсан. Орон нутагт ч мөн ялгаагүй хил залгаа бус сумдыг хооронд нь нэгтгэж тойрог байгуулж байв.
2019 оны жилийн эцсийн байдлаар тойрог тус бүрт хэдэн хүн ам, сонгогч ногдож байгааг дараах жагсаалтаас харна уу. Мөн таны амьдарч буй аймаг, дүүрэг УИХ-ын сонгуулийн хэд дүгээр тойрог болсон, хэдэн мандаттай зэрэг мэдээллийг харах боломжтой.

| 76 мандатын 31 хувь нь нийслэлд, үлдсэн орон нутагт |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24