Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тус дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа.
Баянгол дүүргийн иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн эхэнд Улаанбаатар хотын утаа буурсан гэдгийг нэрлэж байлаа. Мөн “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Замын цагдаагийн шинэ гүүр” зэргийг шинэчилж, шинээр байгуулахын зэрэгцээ авто замын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээнд багассан гэдгийг мөн онцлов. Мөн цаашид нийслэлд, ялангуяа Баянгол дүүрэгт хийж хэрэгжүүлээсэй гэсэн зүйлүүдийг дурдсан юм.
МАН 2016-2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 32 сургуулийг ашиглалтад оруулж, гурван ээлжээр хичээллэж байсан 31 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлсэн. Мөн 2017-2019 онд 57 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 гаруй хувьд хүргэсэнд баянголчууд талархалтай хандахын зэрэгцээ хүн амын өсөлттэй уялдуулж, цаашид хүртээмжийг дахин нэмэгдүүлэхийг хүсч буйгаа уламжиллаа.
Нийслэлчүүдийн хүсэл, нийгмийн шаардлага, судалгаа шинжилгээнд үндэслэж МАН 2020-2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Баянгол дүүргийн хувьд өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барих, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барьж, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх замын голын хэсгийг газар доорх байгууламжийн системд шилжүүлэх зэрэг олон бүтээн байгуулалтыг өрнүүлж, Улаанбаатар хотоо хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Баянгол дүүргийн иргэд, сонгогчид чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий амралтын бүстэй болох хүсэлтэйгээ байгаагаа асуудал шийддэг багтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж байв. Иргэд зөвхөн баянголчууд төдийгүй нийслэл, улс орны хэмжээний асуудлыг шийдэх томоохон зорилго хөтөлбөртэй МАН-ыг дэмжихийг уриалсан юм.
Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв |
|