Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн магадлалаар ялтан Д.Сүндийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. 
	
	Прокуророос ялтан Д.Сүндийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн байх тул хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө суллах тухай санал ирүүлснийг анхан шатны шүүх татгалзаж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Д-ийн давж заалдсан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх ялтныг хугацаанаас өмнө суллуулахаар ирүүлсэн материалыг хянан хэлэлцсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй. Оногдуулсан ялын зохих хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно “ гэж заасан.
Ялтан Д.Сүндий сүүлийн нэг жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, засарч хүмүүжих нийгэмших сургалтанд хамрагдсан, хорих ангиас даалгасан хөдөлмөр эрхэлж байсан. Зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан нь ялтны хувийн хэргийн материалд авагдсан ба ял эдлэх хугацаандаа 1 сар 18 хоногийн шагналын хоног олгогдож ялтан С нь шүүхээс оногдуулсан ялын хоёрны нэгээс дээш хувийг биеэр эдэлсэн байх тул ялтныг хугацаанаас нь өмнө суллах нөхцлийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 06 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж шийдвэрлэв хэмээн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь тайлбар бичжээ.
| ШҮҮХ: Д.Сүндий зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан тул хугацаанаас нь өмнө сулласан | 
  
 
      
       
  
  
 
 “Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо 
      2025-11-04 15:12:56
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38