Гадаадын иргэн, харьяатын газраас Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явуулжээ. Уг хяналт шалгалтаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” ХХК нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаад иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлжээ.
Тодруулбал тухайн аж ахуйн нэгж байгууллага нь ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аялал, жуулчлалын зориулалттай визтэй гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсныг тогтоосон байна.
Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлөх хуулийн зохицуулалттай.
Гэвч энэ төлбөрөөс зайлсхийж, аяллын визээр орж ирсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Дээрх төрлийн зөрчил гарсаар байгаа тул хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.
| Аялал жуулчлалын визтэй гадаад иргэдийг хөдөлмөр эрхлүүлж байжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24