Ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, Гүнтийн авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны гуравдугаар 22-ны өдөр иргэн С нь ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсныг албаныхан илрүүлжээ.
Уг зөрчлийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна. Хонин арц нь 1995 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралтаар Нэн ховор ургамлын жагсаалтын наймд бичигдсэн байдаг аж.
16 шуудай хонин арц тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ |
|