Бямба, 2024-12-28
Хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
"Босоо хөх монгол" төрийн бус байгууллагын гишүүн хутгалууллаа гэсэн мэдээлэл мөн цахим сүлжээгээр явсан. Энэ хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Энэ сарын 4-ний өдрийн 12.00 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт иргэн А бусдад хутгалуулсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгалтын ажил явуулахад 1979 онд төрсөн иргэн Ж гэгч нь А-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан муудалцаж хутгалсан нь тогтоогдсон. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж. Мөн тэрбээр "Цагдаагийн хурандаа Ч.Чинбат, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодлоо гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт явуулсан. Гэрч, бичлэг, бодит байдлыг харгалзан үзэж шалгахад, цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон асуудал тогтоогдоогүй. Тиймээс хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэлээ.

Хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2020-05-06 14:56:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ