Авлигатай тэмцэх газраас Улсын онцгой комиссын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тодруулбал, иргэдийн зүгээс гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж, нэрсийн жагсаалтыг гаргахдаа УОК-ын гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй талаар гомдол гаргасны дагуу ийнхүү шалгалтын ажиллагааг эхэлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж АТГ-аас мэдээллээ.
АТГ-аас УОК-ын зарим албан тушаалтныг шалгаж эхэлжээ |
|