Өмгөөлөгч Б.Баасанцогттой бичлэгт гарсан шүүгчдийн асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр Шүүхийн ёсзүйн хороогоор хэлэлцсэн. Улмаар Шүүхийн ёсзүйн хорооны нийт гишүүдийн саналаар Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, нарт СБД, Чингэлтэй, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатарт 6 сарын цалинг нь 30 хувиар хасах шийдвэр гаргасан байдаг.
Тэгвэл өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалын талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэр бүхий шүүгч нарын гаргасан гомдлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүхээс: Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна" гэлээ.
Хэргийг сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар Энконто байрны .... тоотод шөнө дөлөөр уулзаж, архидан согтуурсан бөгөөд улмаар лифтэнд ёсзүй бус авир гаргаж байгаа бичлэг цацагдсан байдаг.
Б.Баасанцогттой байсан шүүгч нарт оноосон сахилгын шийдвэрийг хүчингүй болгожээ |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24