Ням, 2024-05-19
Хавдар судлалын эмч нар согтуугаар өвчтэй хүн зоджээ

атур супермаркетийн ар талын авто машины замаар зорчиж байсан иргэн Б –г таксинд явах уу хэмээн  хоёр халамцуу залуу асуужээ. Тэрээр такси биш гэдгээ хэлсэн боловч  согтуу залуус  нийлж, автомашиныхан салхины шилийг хагалж, улмаар  жолооч залууг зодсон байна.  

Тэр ч бүү хэл “ Юун сүртэй юм. Чиний машины хохиролыг бид төлчихнө” хэмээн даналзжээ. Ийнхүү танхайрсан этгээдүүд нь  Хавдар судлалын Үндэсний төвийн эмч  Сарантулга, Баттулга нар гэдгийг хохирогч залуу мэдэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна.  Хохирогч залуу  Б нь  өмнө нь нуруу нугасны хүнд гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтэрт байж,  БНХАУ-ын эмнэлэг болон  Гэмтэл согогийн үндэсний төвд эмчлүүлж байсан гэнэ. Гэвч эмч нар  түүнийг зодчихоод огт уучлал гуйгаагүйгээс гадна гэр бүлийнхэн эмнэлэгт нь очиж гомдол мэдүүлэхэд “ Хавдар тусаад ирэхээрээ та нар муусайн юмнууд биднийг гуйна” хэмээн тохуурхажээ.  

Тиймээс  иргэн  Б нь салбарын яам болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Эмч хүмүүс согтуурахсан үедээ  жирийн иргэдийг зодож, танхайрч, улмаар  гэмтэл бэртэлийн сэдрээж, бүр  “ Хавдар тусахаараа ирнэ  ээ” хэмээн заналхийлж, тохуурхсанд гомдолтой байна. Хамгийн харамсалтай нь  ийнхүү гэмгүй иргэнийг гэгээн цагаан өдөр  зодсон эмч нарт   “ Зөрчлийн хуулиар торгох “ ял оногдуулж байгаад ч эгдүүцэж байгаагаа илэрхийлж байна.  Эмч нар хүн эдгээж, амь аврах учиртай атал  бүлэглэн зодож, тавласан хэрэг гарлаа. 


Хавдар судлалын эмч нар согтуугаар өвчтэй хүн зоджээ
2021-12-01 10:40:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0