Ням, 2024-12-29
Бусдад банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө гаргаж өгөхөөс зайлсхийхийг анхаарууллаа

​Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна.

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу.

Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг анхаарна уу гэж Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ.


Бусдад банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө гаргаж өгөхөөс зайлсхийхийг анхаарууллаа
2022-02-23 09:41:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ