Өчигдөр буюу 2022.03.01-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд муудалцаж, нэгнийхээ толгой дээр халуун кофе асгасан бичлэг цацагдсан. Тэгвэл хохирогч охины аав нь цагдаад мэдүүлэг өгчээ.
-Цагдаатай асуудал үүссэн гэдэг нь ямар асуудал юм бол оо? Хохирогчийн аав: Цахим орчинд цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж, зүй бус харьцлаа гэх бичлэг яваад байгаа. Тэр бичлэг дээрх эмэгтэй миний охины толгой дээр халуун кофе асгасан хүүхэд байна лээ. Тэр цагдаатай асуудал үүсгэж байгаа бичлэгийг би хараад өөрөө буруу зүйл хийчхээд түүндээ гэмшихгүй өөрийг бусдаар өрөвдүүлэх гэсэн оролдлого мэт харагдаж байгаа. Учир нь бичлэгээ “Бага насны хүүхдийн гэмт хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх гээд цагдаагийн байгууллагад иртэл биед халдлаа” гэх утгатай цахим орчинд байршуулсан байна лээ. Тэр эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгөхөөр биш миний охины толгой дээр халуун кофе санаатайгаар асгаж, гоо сайханд нь халдсан хэрэгт шалгагдаж байгаа. Би охиноо шүүх эмнэлэг үзүүлсэн. Энэ асуудалд маш их гомдолтой байгаа. Хүнээс яахаараа ийм харгис үйлдэл гардаг байна гэж бодож байна. Тэр хүүхэд миний охиныг гэмтээчхээд манай аав прокурор энэ бол асуудал биш. Тэр цагдаагаа дуудаарай би 100к торгуулчхаад л гараад ирнэ гэж хэлсэн байна лээ. Би тэр прокурор гэсэн аавтай нь мөн уулзаж шалгуулах хүсэлтэй байгаа"гэв. Гэвч үнэндээ халуун кофе асгасан эмэгтэйн аав нь прокурор биш өмгөөлөгч Г.Батбаяр байсан байна.
Өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож, тодруулахад “Охин маань нас биед хүрээд биднээс тусдаа амьдардаг. Охин маань бидэнтэй хамт амьдардаггүй учраас юу болсон талаар тодорхой мэдээлэлгүй байна. Өчигдөр байцаалт өгөхөөр очих үед нь би хамт очоогүй. Хэрэв хамт очсон бол цагдаагийн албан хаагч миний охинтой тэгж ёс бус харьцахгүй байсан байх. Охиноо хүүхдийн толгой дээр нь халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй байлаа. Охинтойгоо холбогдож, хэргийн талаар тодруулъя. Өчигдөр оруулсан бичлэг дээрх хүн охин минь гэдгийг ч би мэдээгүй” гэв.
| Өмгөөлөгч Г.Батбаярын охин хүний толгой дээр халуун кофе асгажээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24