Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6,672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлжээ. Эдгээр залилангийн гэмт хэргийн 1,000 орчим нь цахимд үйлдэгдсэн байна.
"Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай үйлдэгдсэн байна"
Үүнтэй холбоотойгоор Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням “Иргэдийн цахим орчны хэрэглээ өсөж, улмаар гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байна. Тухайлбал, 2021 онд залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байгаа юм. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай үйлдэгдсэн байна” гэлээ.
Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодруулбал,
"Гэмт этгээдүүд иргэдийн итгэлийг ашиглан хохироодог"
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Хандсүрэн “Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сарын байдлаар залилах гэмт хэрэг 2,360 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Гэмт этгээд нь эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх, авах, худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр урьд иргэдийн итгэлийг ашиглан хохироодог” гэсэн юм.
Ташрамд дурдахад, Статистикийн мэдээллээс авч үзвэл залилах гэмт хэрэгт дийлэнх тохиолдолд 20-50 насны иргэд өртөж байгаа бөгөөд нийт 50 хувийг эзэлжээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
| Ц.Хандсүрэн: Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгчид иргэдийн итгэлийг ашиглан хохироож байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24