Ням, 2025-04-20
Л.Данзанноров: Н.Түвшинбаярыг яллах зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал нээлттэй үргэлжилж байна. Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр улсын начин Э.Энхбат агсаны гэргий Б.Нандинцэцэг оролцож байна.
 
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров “Өнөөдрийн шүүх хуралдаанд би “Хэргийн зүйлчлэл тохироогүй” тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2,1-т заасан хэргээр зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж, энэ байр суурийг хамгаалж оролцоно.
 
Энэ хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11,1-2 дэх хэсгийн 2,4-т зааснаар хөнгөн гэж зүйлчлүүлэх.
 
10,1-2,1-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхгүй талаарх үндэслэлийг баримт, хуулийн үндэслэл гаргаж мэтгэлцэнэ гэв. 

Л.Данзанноров: Н.Түвшинбаярыг яллах зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй
2022-06-08 11:15:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ