Бямба, 2024-12-28
Монгол Улсад гадаадын 32 иргэн ял эдэлж байна

Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагаа, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

2022 оны эхний хагас жилийн байдлаар хорих ял эдэлж байгаа 3600 гаруй, цагдан хоригдсон 3000 орчим, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 10.347, албадан саатуулагдсан 2844, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 14.401 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллалаа.

Хорих ял эдэлж байгаа 3680 иргэний 64,7 хувь нь нээлттэй дэглэмд, 34,5 хувь нь хаалттай дэглэмд, 0,8 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байна. Үүнээс 218 нь эмэгтэй, 32 нь гадаадын иргэн байна.

Мөн Олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсад хорих ял эдэлж байсан Монгол Улсын 3 иргэнийг шилжүүлэн авах, хорих ялыг Монгол Улсын хууль тогтоомжид дүйцүүлэн шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлэв.

Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар


Монгол Улсад гадаадын 32 иргэн ял эдэлж байна
2022-07-22 08:47:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ