Өмгөөлөгч Б.Баасанцогт нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнд бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татсан байсан бол түүний хэрэг өнөөдөр шүүхэд шилжсэн байна.
Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг хэргээ наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан агаад мөн хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэх асуудалд нэр бүхий таван хүнийг саатуулсан талаар мэдээлж байсан. Тодруулбал, иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байв.
Тэгвэл энэ хэрэгтэй А.Гансүх, Б.Баасанцогт нарыг холбогдуулан шалгаж байгаагаас гадна төв талбай дээр суулт зарлах болсон Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага үзэж байгаа аж.
| А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг шүүхэд шилжжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24