Бямба, 2024-12-28
Галт зэвсэг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дамжин өнгөрч буй Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр ан агнуурын зориулалттай Ремигтон-700 маркийн галт зэвсэг, Дарвинк маркийн галт зэвсэг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр саатуулан шалгахад Баякаль БАРС “С-525” маркийн галт зэвсгийг тус тус илрүүлсэн байна.
 
Хяналт шалгалтаар бүртгэл тооллогод хамрагдаагүй, гэрчилгээжүүлээгүй галт зэвсэг эзэмших зөрчил удаа дараа илэрч байна.
 
Иймд галт зэвсэг эзэмшигч иргэн та өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.
 
Хэрвээ галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40, аж ахуйн нэгж байгууллагыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм. 

Галт зэвсэг илрүүлжээ
2020-01-22 13:49:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ