Сүүлийн жилүүдэд өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хадгалах, түүх, хууль бусаар бэлтгэх, тээвэрлэх улсын хилээр хууль бусаар оруулж ирэх явдал нэмэгдэж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтын ажил, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол явуулж буй. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн дүүргүүд болон Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 25 холбогдогчтой 15 гэмт хэргийг илрүүлж, мансууруулах үйлчилгээтэй ургамал 27 кг 759 граммыг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Холбогдогчдын дийлэнх нь 16-35 насны залуус байсан аж. Хэрэгт холбогдогч этгээдүүд байгалийн гаралтай болон нийлэгжүүлсэн синтетик бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсан үйлдлүүдийг ийнхүү илрүүлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож ажиллажээ.
Эрүүгийн хуульд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасан байдаг.
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна