Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,220, мөрдөн байцаалтын 1,572 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал, 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан У нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэг, замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан М, цагдаа О нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэнээс хахууль/пүүзний төлбөр/ авсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 20, Эдийн засгийн 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Кибер орчинд хууль бусаар халдах 2 гээд нийт 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээллээ.
| Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24