Иргэдээс ирсэн нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн мэдээллийн дагуу ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтэс шалгалт явуулжээ. Ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” худалдааны төвийн автомашины зогсоолд, cэжигтэй этгээдүүд 3 ширхэг хойлог шувууны махыг 600 мянган төгрөгөөр худалдахаар авчирсныг дайчлан баривчилсан байна.
Түүнчлэн эд мөрийн баримтаар хойлог шувууны тус бүр нь 1400-1800 грамм жинтэй гурван махыг бусад баримтын хамт хураан авчээ. Мөн сэжигтэн “Ч”, “Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж, тэдэнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийж байгаа аж.
Ташрамд хэлэхэд, Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй шувуу юм. 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж, Монгол Улсын Улаан номонд оруулсан байдаг. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж, худалдаалж, үргээж байршлыг нь алдагдуулсаар байна.
24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах
Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиолдолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын 102 утсанд мэдээлж, хамтран ажиллахыг уриалав.



| Нэн ховор хойлог шувууг агнаж, худалдаалах гэж байсан этгээдүүдийг баривчиллаа |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54