Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг мэдээлэл өгөхдөө "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал болон ахлах мэргэжилтэн, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга асан гурван хүнийг цагдан хорьж байна. Түүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан" гэсэн юм.
Тэрбээр "Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч, 180.642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулж, нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, шүүхэд шилжүүлж 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Одоо 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурор дээр хянагдаж байна. Мөн хоёр хэргийг нэгтгэн, есөн хэргийг хаасан. Одоо хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 49 хэргийг мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах явцад 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Үүний 55 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан. Хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт 23 байна.
Яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан байна. Үүнд, улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн долоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан нэг, ЗТХ-ийн сайд асан нэг, ТНБД асан нэг, аймгийн ИТХ-ын дарга нэг, аймаг болон сумын Засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 20, хил хамгаалах байгууллагын тав, Авто тээврийн үндэсний төвийн дөрөв, нийгмийн даатгалын байцаагч нэг, аймгийн газрын даамал хоёр, Боомтын захиргааны дарга, мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 10, "Таван толгой" ХК-ийн албан тушаалтан 14, "Таван толгой түлш" ХХК-ийн албан тушаалтан тав, "Таван толгой төмөр зам" ХХК-ийн гурав, хуулийн этгээдийн албан тушаалтан 15, иргэн 28 тус тус шалгагдсан. Эдгээрээс 20 нь яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо гурван яллагдагч цагдан хориотой байна. Улсын хилээр гарахыг хориглосон 57, албан үүрэг биелүүлэхийг хориглосон тав, хувийн баталгаа авсан 38 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэсэн юм.
Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Энэ үеэр нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд:
Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авчээ |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24