Ням, 2024-05-19
Бага насны хүүхдүүдэд хутга тулган дээрэмддэг байсан этгээдүүдийг илрүүлжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдэд хутга тулган айлган сүрдүүлж эд зүйлсийг нь дээрэмддэг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ.
 
Хэргийг тодруулбал 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-г үл таних 3 хүн айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн хэргийг 17 настай Б, 17 настай М, 16 настай Э нар нь бүлэглэн үйлдснийг энэ сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Очирбат нь илрүүлэн гэмт этгээдүүдийг саатуулжээ.
 
Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь энэ төрлийн 7 гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ шөнө оройн цагаар ганц нэгээр нь явуулахгүй байх, харанхуй орц гудамжаар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Бага насны хүүхдүүдэд хутга тулган дээрэмддэг байсан этгээдүүдийг илрүүлжээ
2020-02-11 09:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0