Баасан, 2024-12-27
"Найман ишигний" гэх хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Олон тооны мал хулгайлсан гэх иргэдэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт болно.

Эргэн сануулахад, Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ оны наймдугаар сард болсон. Улмаар ээ хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх шийдвэр гарсан билээ. Мөн хэрэгт холбогдсон гэр бүлийн гишүүдийг дараагийн шүүх хурал хүртэл батлан даалтад гаргасан юм.

Анхан шатны шүүхээс Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулаад байсан юм. Гэвч олон тооны мал биш хонь нийлэх үед андуурал гарч, найман ишиг дутсан гэх асуудлыг шүүгдэгч талаас гаргаснаар энэ хэрэг олны анхаарлыг татаад буй юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хуралдааныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар шууд дамжуулж байгаа юм.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч энэ удаагийн хуралд тэднийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолж, цагаатгах байр сууринаас оролцоно гэдгээ мэдүүллээ.


"Найман ишигний" гэх хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2023-10-06 11:09:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ